ИХ ГОВИЙН БАЯНБҮРДЭД ТАВТАЙ МОРИЛ

2011-02-28

Эх орон,тусгаар тогтнол хичээл

                                                                               Батлав с/м......................Төслийн зохицуулагч /У.Энхтуяа/

                                        Сэдэв: Эх орон, тусгаар тогтнол

ЭХ ОРОН  гэдэг бол тодорхой газар орныг эзлэн тогтсон хил хязгаарын дотор орших нутаг дэвсгэр, ард олон, уул ус, ургамал амьтан, байгалийн баялаг, тэнд үүсэж хөгжсөн төр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, тэнд үе дамжин оршиж ирсэн ард олны ахуй амьдралын нийлбэр цогц юм. ТУСГААР ТОГТНОЛ гэдэг нь тухайн улс үндэстний үндэсний язгуур эрх ашиг, хил хязгаарын бүрэн эрхэт байдал, ард түмний эрх, эрх чөлөө, улс орны нийгэм түүх, хэл соѐлын хөгжил дэвшлийн баталгаа юм.                                ТУСГААР ТОГТНОЛЫН нэг үндэс суурь нь ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ билээ. ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ гэдэг нь эх орныхоо хил хязгаарын бүрэн бүтэн байдал, үндэсний язгуур эрх ашиг, ард түмний эрх, эрх чөлөө, улс орныхоо өв уламжлал, түүх соѐлоо сэтгэл зүрхэндээ нандигнан тээж, хайрлан хүндэтгэж, хамгаалан бататгаж, хөгжүүлэн цэцэглүүлэхийн төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэх өргөн түмний үзэл ухамсар, сэтгэл зүрхний эрхэм дээд чин эрмэлзэл юм. Иргэн бүрийн амьдрал, амжилт, хувь заяа Эх оронтойгоо салшгүй холбоотой. Иймээс ч бидний өвөг дээдэс үеийн үед эх орныхоо бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашиг, ард түмнийхээ хүсэл зориг, хүн бүрийн эрх, эрх чөлөөт байдлын төлөө халуун амь, бүлээн цус, гашуун хөлсөө урсган тэмцсээр өнөөгийн бүрэн эрхт туурга тусгаар, дэлхий дахинд дуурсгалтай Монгол Улсыг үр хойч бидэндээ өвлүүлэн үлдээсэн мөнхийн гавъяатай. Монгол Улс бол төрт ѐсны 2220 жилийн түүхэн баялаг уламжлалтай, оюун санааг илүү эрхэмлэж ирсэн ард түмэн билээ. Монголчууд биднээс өөр дэлхий дахины нийгэм, түүхийн үйл явц, хөгжлийн хандлагыг хоѐр зууны турш тодорхойлж байсан ард түмэн, улс үндэстэн энэ ертөнцөд үгүй билээ. Ийм ч учраас монголчууд бидний мах цус, сэтгэл зүрхэнд                                                  
ЭХ ОРОН, ТУСГААР ТОГТНОЛ нь хамгаас эрхэм нандин үнэт зүйл болон шингэж, үе дамжин уламжлан хадгалагдсаар ирсэн.

ЭХ ОРОН, ТУСГААР ТОГТНОЛ гэсэн эрхэм үнэт зүйлсийн тухай ярихад юуны өмнө тухайн улс орны бие даасан, хараат бус бүрэн эрхэт байдлын талаар зайлшгүй авч үзэх шаардлагатай болно. Иймээс бидний өмнө өнөөгийн МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ, БҮРЭН ЭРХЭТ БАЙДАЛ түүхийн ямар жим, харгуйгаар ямар бартаа сорилт, бэрхшээл саадыг даван туулж бидний энэ үед уламжлагдан ирэв? гэсэн асуулт зүй ѐсоор урган гарч байгаа юм. Түүхийн шарласан хуудаснаас тодруулбал, 1691 онд өнөөгийн бидний өлгий нутаг, эх орон болох Монгол Улс Манж Чин гүрний эзлэн түрэмгийлэлд өртсөн гашуун түүхтэй. Манжийн эрхшээлд толгой гудайн өнгөрөөсөн гунигт 2202 жилийн хугацаанд бидний өвөг дээдэс, эрэлхэг зоригт хөвгүүд, охид эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө харийн эзлэн түрэмгийллийг жигшин зэвүүцэж, эсэргүүцэн тэмцэж байсан хэдий ч тухайн үеийн ноѐд түшмэдийн эв нэгдэлгүй, зөрчил тэмцэлтэй байдлаас шалтгаалан хүчин мөхөсдөж байлаа. ХХ зуун гарсаар Манж Чин улсын дарангуйллын эсрэг ард түмэн нэгдэн тэмцснээр тэмцэл улам бүр хүчирхэгжин, 1911 онд VIII Богд Жавзундамба, Дилав хутагт Дамдинбазар, Сайн ноѐн хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Хичээнгүй сайд Цэрэндорж, Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн тэргүүтэй эрэлхэг эх орончдын манлайлсан

Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялалтанд хүрч, харийн дарангуйлагчдыг эх нутгаасаа хөөн зайлуулж, 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Богд хаант Монгол Улсаа дэлхий дахинд тунхаглан зарласан билээ. Манж Чин улсын ноѐрхлыг унагаж, туурга тусгаар Монгол Улсаа тунхаглан зарласныг тухайн үеийн Дундад иргэн улс /Хятад/, Хаант орос улс /ОХУ/ хүлээн зөвшөөрөхгүй, өөр өөрсдийн харъяа нутаг хязгаар гэж үзэн элдэв янзын шалтаг шалтгаан тоочин, дарамт шахалт үзүүлсээр “Хиагтын гурван улсын хэлэлцээр” түүхэнд тэмдэглэгдсэн 1915 оны 5 дугаар сарын 25-ны гэж өдөр Монгол Улс автономит засаглалтай байхыг тулган хүлээлгэсэн юм. Ашиг шимтэй, арвин баялаг нөөцтэй Монгол Улсын өргөн уудам газар нутагт санаархсан Дундад иргэн улс /Хятад/, Сю Шү Жанаар удирдуулсан хятадын цэрэг 1919 онд Нийслэл хүрээнд дайлаар ирж Монголын автономит засаглалыг устгаж, эзлэн түрэмгийлсэн нь түүхийн баримт болон хоцорчээ. Үүний дараа 1921 оны 2 дугаар сард Барон Унгерны цагаан оросууд Нийслэл хүрээг эзлэж, Монголын автономит засаглалыг сэргээх нэрийдлээр дарангуйллаа тогтоожээ. Монголын Улсын тусгаар тогтнолыг автономит засаглалаар сольсон харийн эзлэн түрэмгийлэгчид Монгол оронд газар сайгүй дээрэм тонуул хийж ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж байв. 1915 оны Хиагтын хэлэлцээрээс хойш 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан тэмцэж байсан Монгол Ардын Намыг үүсгэн байгуулсан эх орончид газар сайгүй тонон дээрэмдэж байгаа харийн эзлэн түрэмгийлэгчдэд ихэд хилэгнэн дургүйцэж, 1918 оноос хувьсгалт тэмцэлдээ ханцуй шамлан орсон юм. Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн бататгав. Түүхэнд Консулын, Зүүн хүрээний гэж тэмдэглэгдэн үлдсэн 2 нууц бүлгэм 1918 онд Нийслэл хүрээнд үүсэн байгуулагдаж ард олноо улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашиг, эрх, эрх чөлөөнд ухуулан сэнхрүүлж, уриалан дуудах, цэрэг, зэвсгийн хүчээ зузаатгах, дайсныхаа бааз суурийг тагнан турших, байлдааны арга тактик боловсруулах зэрэг ажлыг нууцаар хийж эхэлсэн байна. Энэ хоѐр нууц бүлгэмийг үүсгэн байгуулагчид нь Д.Бодоо, С.Данзан, Д.Чагдаржав, Д.Лосол, Д.Догсом, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар байсан бөгөөд түүхэнд тэднийг “анхны долоо“ гэж түүхэнд нэрэлжээ.
Хоѐр нууц бүлгэм зорилго нэг учир 1920 онд нэгдэж, Монгол Ардын Намыг үүсгэн байгуулсан юм. Ийнхүү Монгол улсад улс төрийн нам байгуулагдсан бөгөөд 1921 оны 3 дугаар сарын 1-нд анхдугаар хурлаараа албан ѐсоор намаа баталсан түүхтэй. Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатараар удирдуулсан Ардын журамт цэргүүд 1921 оны 3 дугаар сарын 18-нд хүн хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн гол бааз төвлөрч байсан Хиагт /Алтанбулаг/ хотыг чөлөөлсөн нь өнөөгийн бидний Монгол Улсын тусгаар тогтнох нэг үндсэн нөхцөл болжээ. Улмаар, Ардын журамт цэргүүд хил хязгаар орчмын газар нутгийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөөр 1921 оны 7 дугаар сарын 6-нд Нийслэл хүрээнд орж ирж 11-ний өдөр Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс болон Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхагласан байна. Монгол Ардын Намын санаачлан, удирдан зохион байгуулж, гардан хийж гүйцэтгэсэн Ардын хувьсгалын гол зорилго нь ард түмэнд эрх чөлөө олгох, улс орны тусгаар тогтнолоо олох явдал байсан бөгөөд уг хувьсгалын үр дүн нь Монголын нийгмийн хөгжил дэвшилд эрс өөрчлөлт авчирч чадсан юм. 1911 оны Үндэсний ардчилсан хувьсгалаар Богд хааныг ширээнд нь залж, шашин төрийг хослуулан бариулсан бол 1921 оны Ардын хувьсгалаар ч мөн Богд хааныг ширээнд нь залсан хэдий ч эрх мэдлийг хязгаарлан зөвхөн шашны хэргийг хамааруулсан нь шашин төрийн хэргийг тусгаарласан, илүү ардчилсан засаглал тогтоосон түүхэн ач холбогдолтой болжээ. Ийнхүү төрт ѐсны хоѐр мянган жилийн түүхтэй Монгол Улс дэлхий дахины түүхийн тавцнаас арчигдах аюул нүүрлэсэн ХХ зууны эхэн үед түүхэнд “анхны долоо”

гэж мөнхрөн үлдсэн Д.Сүхбаатар нарын чин зоригт, эх оронч өвөг дээсийнхээ үүсгэн байгуулсан, Монгол Ардын Намын удирдан манлайлсан Ардын хувьсгалын үр дүнд тусгаар тогтнож, газар нутаг, хил хязгаарын бүтэн байдлаа хадгалж үлдэж чадсан. Үндсэн хуулиа баталж, Монгол Улсаа тунхаглан зарлав. 1921 оны Ардын хувьсгалын дараагаар Монгол Улс газар нутаг, хил хязгаарын хувьд тусгаар улс болж чадсан ч төр улсаа эмхлэн байгуулах, тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгаа олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэмжээнд, хууль эрх зүйн хувьд баталгаажуулах явдал нь нэн тэргүүний зорилт хэвээр байсан.1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхны Үндсэн хуулиа баталсныг олноо зарлан мэдэгдэж, хаант засаглалыг халж, Бүгд найрамдах улс байгуулснаа тунхаглав. Анхдугаар Үндсэн хууль нь БНМАУ-ын харъяат бөгөөд бусдын хөдөлмөрийг мөлждөггүй, 18 насанд хүрсэн иргэн бүхэнд эрэгтэй, эмэгтэй, шашин шүтлэг, үндэс угсаа ялгаварлахгүй сонгох, сонгогдох бүрэн эрх эдлүүлсний гадна эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн адил улс төрийн эрх чөлөө олгосон зэрэг дэвшилтэт шинжээрээ ардчилсан нийгмийн суурь зарчим, гол үзэл санааг тусгажээ. Олон улсад тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэв. 1940 оны үеэс БНМАУ, Монгол Ардын Намын тэргүүлэгчид Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын тавцанд, ялангуяа хөрш улс болох Дундад иргэн улсаар хүлээн зөвшөөрүүлэх ажлыг эрчимжүүлснээр1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр явагдсан “Бүх ард түмний санал асуулга”-аар монголчууд бие даасан, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолоо санал нэгтэй батлан харуулсан нь оюун санааны хувьд тусгаар тогтнолоо дэлхий нийтэд батлан илэрхийлсэн явдал байв. 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн нь олон улсын тавцанд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг бүрэн баталгаажуулсан түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон билээ. 1990 оны ардчилсан хувьсгал монголчуудад эрх чөлөө, иргэний эрх, зах зээлийн харилцаа, үг хэлэх хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, сүсэглэн бишрэх хүний наад захын эрх олж ирсэн нь асуудлын зөвхөн нэг тал билээ. Ардчилсан хувьсгал Монгол оронд тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь олж ирж, хувь заяаг нь монголчуудын өөрсдийнх нь гарт авч ирсэн юм.

Иймд ЭХ ОРОН, ТУСГААР ТОГТНОЛ гэдэг хоѐр эрхэм дээд үнэт зүйл нь салшгүй уялдаа холбоотой ойлголт юм. Эх орон байхгүй бол ард түмэн, улс үндэстэн, хэл соѐл, түүх шастир, зан заншил, өв уламжлал гээд бүх л зүйлийг ярих боломжгүй болно гэсэн үг. Улс үндэстэн, эх орны тусгаар тогтнолын тухай бид өөрийн орны нийгэм, түүхийн хөгжлийн жишээн дээр дурьдлаа. Өнгөрсөн 90 жилийн хугацаанд Монгол Улсынхаа газар нутаг, хил хязгаар бүрэн бүтэн, тусгаар байдлыг 1921 оны Ардын хувьсгалаар баталгаажуулж, ард түмэндээ эрх, эрх чөлөөг эдлүүлсэн явдал нь эх орныхоо ТУСГААР ТОГТНОЛЫГ газарзүйн хувьд туурга тусгаарлаж, батлан хамгаалсан явдал байсан. Хүн амаа бичиг үсэгтэй болгосон нь ард иргэдийн боловсролын түвшинг дээшлүүлж, дэлхий нийтийн хэл соѐлтой танилцах мэдлэгийн бааз суурийг бүрдүүлж, улмаар оюун санааны ТУСГААР ТОГТНОЛОО бэхжүүлж, олон улсад тунхаглан зарласан явдал юм.
Монгол Улс хүний өмчлөх эрхийг чөлөөлж, хүн төвтэй зах зээлийн эдийн засгийн чиг баримжаа бүхий нийгмийн тогтолцоог сонгон авч хөгжиж, байгалийн нөөц баялаг, ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн нь эдийн засгийн ТУСГААР ТОГТНОЛОО баталгаажуулах хөрс суурийг бэхжүүлж байна. Эх орон, тусгаар тогтнол хэмээх ариун нандин, эрхэм дээд үнэт зүйлсийн үнэ цэнийг үгээр илэрхийлэхийн аргагүй.

Тусгаар тогтнол хэмээн чанга хашгирч өмгөөлөх биш, сэтгэл зүрхэндээ чимээгүй тээж өмөөрдөг уламжлал бидний өвөг дээдсээс уламжлан ирснийг умартаж таарахгүй. Тэртээ 2220 жилийн өмнө Хүннү гүрний хаан Модун шаньюгийн хэлсэнчлэн “Улсын үндэс нь газар шороо”, Ойрад Монголын хаан Галдан бошигтын “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн алдарт үгийг санаж, хоѐр зууны турш Манжийн дарангуйлалд байж, дэлхийн алслагдсан хязгаар, мөхөж буй үндэстэн хэмээн олон улсаар үнэлүүлж, хоѐр том хөршийн элдэв дарамт шахалтын дор 1921 онд Монгол Улсын туурга тусгаар, бүрэн эрхэт байдлын төлөө амь бие хайрлалгүй тэмцэж явсан Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчдын баатарлаг уламжлал, бахархалт үйл хэргийг үе залгамжлан үргэлжлүүлж эх орон, тусгаар тогтнол юугаан эрхэмлэн дээдэлж, нандигнан хамгаалж явах ариун үүрэгтэйг өнөөгийн залуус, бидний хойч үе мартаж болохгүй. Улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө, Монгол Улсын ирээдүй, хөгжил, дэвшлийн төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй цогтой тэмцэж, богино боловч утга төгөлдөр амьдралаа зориулсан Дамдины Сүхбаатарын гавъяат үйлсээр бид зүй ѐсоор бахархах ѐстой.

Дүгнэлт

20-р зууны эхээр Манж Чин улс доройтож мөхөх болсон завшаанаар Богд Гэгээн тэргүүтэй Халхын хан, ноёд удирдан Манжийн засаглалыг халж, 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтносон Богд Хаант Монгол Улсыг зарлав. 1915 оны Хиагтын гэрээгээр Хаант Орос ба Хятадын шахалтаар Монгол улсыг Хятадын бүрэлдэхүүн дэх автономит улс болголоо. 1919 онд Хятадын цэргийн эрхтэн Ар Монголыг эзэлж, автономийг устгав. Энэ хүнд нөхцөлд Монголын хувьсгалчид Оросын улаан армийн дэмжлэгтэйгээр 1921 онд эх орноо гадаадын дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн зарлалаа. Үүний дараа 1924 оны 11 сарын 26-нд анхны Үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо тунхагласан юм. Монголын тусгаар тогтнол хэд хэдэн удаагийн шалгалт туулсан юм. 1939 онд Японы түрэмгийлэгчид Халхын голоор нэвтрэн орж ирж дайн өдөөсөн бөгөөд ЗХУ-тай 1936 онд байгуулсан Харилцан туслалцах протоколын дагуу ЗХУ тусламж үзүүлж Г.К.Жуковоор удирдуулсан Сибирийн, Өвөр Байгал, Уралын цэргийн тойргийн дивизүүдээс бүрдсэн Монгол-Зөвлөлтийн арми байгуулж ялалт хийсэн.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа болсон Ялтын бага хурлын үр дүнд Монгол улсын тусгаар тогнолыг ЗХУ, БНХАУ-ууд албан ёсоор хүлээн зөвшөөрч Монгол улсын тусгаар тогтнол олон улсын хэмжээнд бүрэн баталгаажжээ. Эрдэнэт хүнд эх орон, тусгаар тогтнолоос эрхэм чухал зүйл энэ хорвоод үгүй болой. Өнөөгийн бидний зол жаргал, баясгалант амьдрал бол эрх чөлөө, тусгаар тогтнолын үр шим мөн. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж байсан үе үеийн эх орончдын баатарлаг үйлс, гэгээн дүр бүдгэрэх учиргүй.




. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 2098 удаа

Сэтгэгдлүүд

2018-11-15 -

Бичсэн: Зочин
mash gaihaltai hergte niitlel bailaa mash ih bayrlla
. Шууд холбоос

2011-11-29 -

Бичсэн: Зочин
миа
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

ТОЛГОДЫНХ НЬ ТООЛОНД ХОНООД ЯВАХАД ХОТ ҮЗЬЕ ГЭЖ БОДОГДОХГҮЙ ӨТӨЛЖ БОЛОХ
ТООРОЙН ШАРГАЛ ГОВЬ МИНИЙ ЭЛСЭН ӨӨЖИН...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 38634 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 12 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн