ИХ ГОВИЙН БАЯНБҮРДЭД ТАВТАЙ МОРИЛ

2011-05-09

10 ангийн нийгмийн тухай мэдлэг хичээлийн дэвших шалгалтын даалгавар

1-р бүлэг:Нийгмийн тухай ойлголт 1/ Хувь хүн ба нийгмийн бүлгүүдийн хооронд тогтсон харьцангуй тогтвортой бие даасан холбоо хамаарлыг..................... гэнэ. А/ нийгмийн харилцаа Б/ нийгмийн харилцан үйлчлэл В/Нийгмийн тогтолцоо Г/ нийгмийн тогтвортой байдал Д/ Нийгмийн хямралт байдал 2/ Үндсэн элемент нь хүмүүс тэдгээрийн харилцаа холбоо харилцан үйлчлэл харилцаа болдог бүхэл бүтэн байгууламжийг юу гэх вэ? А/ нийгмийн харилцаа Б/нийгмийн харилцан үйлчлэл В/Нийгмийн тогтолцоо Г/ нийгмийн тогтвортой байдал Д/ Нийгмийн холбоо хамаарал 3/ Нийгэм эдийн засгийн формацийн онолыг боловсруулсан гол төлөөлөгч аль нь вэ? А/К.Маркс Ф.Энгельс Б/ О.Шпенглер А.Тойнби В/ У.Ростоу. Р.Арон Г/ Г.Зиммель М.Вебер 4/ Нийгмийг зөвхөн нийгмийн хүчин зүйлсээр тайлбарлах үзэл сургааль байдаг бөгөөд энэ онолын төлөөлөгчдөөс В,Парето Г.Моска нар доорхи өгөгдлийн аль үзлийг баримтлагчид вэ? А/ сэтгэл зүйн сургаальтнууд Б/Элитийн онол В/ Эдийн засгийн онолтнууд Г/ Бүтэц үүргийн онол Д/ Иргэншлийн онол 5/ Цэгийн оронд тохирох өгөгдлөөс ол “... гэдэг нь нийгэм ба соёлоос хожуу үүссэнч дэлхийчлэлийн цар хүрээний ач холбогдолтой нийгэм ба нийгэмлэгүүдийн соёлын хөгжлийн шат түвшин болон тэдгээрийн өвөрмөц шинжийг тусгасан ойголт юм”. А/ даяаршил Б/ нийгэмшил В/ Иргэншил Г. уламжлал 6/Нийгмийн дэвшлийг шинэтгэлийн ба хувьсгалын гэдэг ба хувьсгал нь алинд нь хамаарах вэ? А/ Оршин буй социаль тогтолцооны үндсийг хөндөлгүйгээр нийгмийн амьдралын аль нэг хүрээн дэхь жигд тогтвортой өөрчлөлтийн үйл явц Б/ Оршин буй социаль тогтолцооны үндсийг хөндсөн нийгмийн амьдралын ихэнх хүрээг өөрчлөх үйл явц В/ Нийгмийн хөгжлийн хурдац нийгэмд эерэг хандлага үр дагавар авчрах үйл явц Г/ Нийгмийн хөгжлийн хурдац нь нийгэмд сөрөг үр дагавар авчрах үйл явц 7/Өсөлтийн үе шатны онолыг үндэслэгч У.Ростоу формацын онолыг сөргүүлэн тавьсан байдаг Тэрээр өөрийн онолоо ямар нэртэй зохиолдоо боловсруулан тавьсан бэ? А/ “Европын мөхөл” Б/ “...Коммунист биш тунхаг” В/ Эртний нийгэм Г/ Луй Бонапортын 18” 8/ “Атомист “ онолын хандлагаар нийгэм нь оршин бие хүмүүс тэдгээрийн социаль харилцааны цогц юм. Атомист онолын төлөөлөгч хэн бэ? А/ Г.Зиммель Б/ Э.Шилз В/ К.Маркс Г/ Т.Парсонс Д/ Т.Мальтус 9/ Үл мэдэх ба мэдэж болохгүй зүйлст хариулт өгөх нийгмийн эв нэгдэл зөвшилцөл тогтоох хэрэгцээг аль институт хангах вэ? А/ Гэр бүлийн институт Б/ Боловсролын институт В/ Улс төрийн институт Г/Шашны институт 10/ Аль нь нийлмэл нийгмийн шинж вэ? А/ Овог төрлийн холбоо Б/ эд хөрөнгийн ялгаа зааг үгүй В/ Төр үйл ажиллагаа явуулдаг Г/ Хүмүүсийн хооронд ямар нэгэн тогтвортой холбоо хамааралгүй Д/ Анги давхраа төр үүсээгүй 11/ Нийгмийн хөгжлийг зэрлэг ,бүдүүлэг , соёлт үе хэмээн ангилсан сэтгэгч хэн бэ? А/ Маркс Б/ Морган В/ У.Ростоу Г/ Вебер Д/ Шпенглер 12/ Нийгмийг хамгийн өргөн утаар нь хэрхэн ангилж болох вэ? А/ Төрт ба төргүй нийгэм Б/ Уламжлалт ба орчин үеийн нийгэм В/ Эртний ба орчин үеийн Г/ Энгийн ба нийлмэл нийгэм 13/ ... гэдэг нь нийт нийгэмд хамаархуйц хүний амьдралын нөхцөл чанар дээшлэх гэх зэрэг томоохон хэмжээний эерэг үр дагаваруудын дүнг хэлнэ. А/ даяаршил Б/ нийгмийн шинэчлэл В/ нийгмийн систем Г/ нийгмийн дэвшил Д/ Иргэншил 14/ Хүн байгалиас хараат байдаг нийгэм хүн хүнээсээ хараат байдаг нийгэм хүн юунаас ч хараат бус байдаг нийгэм гэсэн ангилал аль онолд хамаарах вэ? А/ морганы онол Б/ Формацын онол В/ өсөлтийн үе шатны онол Г/ аоёл ангиллын онол 15/ Нийгмийн ноён нуруу нийгмийн барилга хэмээн зүйрлэж болох тулгуур ойлголт аль нь вэ? А/ Нийгмийн институт Б/ Институц В/ Нийгмийн үүрэг Г/ Нийгэм Д/ Нийгмийн интитуц 16/ Иргэний нийгмийн тухай сонгодог ойлголт хэдийд гарч ирсэн бэ? А/ эртний үед Б/ 17-18 зуунд В/ 19 зуунд Г/ 20 зуунд Д/ 21 зуунд 17/ Монголын ерөнхий боловсрол 2008-2009 оны хичээлийн жилд 12 жилийн тогтолцоонд шилжинэ. Энэ аль өгөгдөлд хамаарах вэ? А/ нийгмийн шинэтгэл Б/ нийгмийн шинэчлэл В/ нийгмийн дэвшил Г/ нийгмийн хувьсал 187/Аж үйлдвэржсэний дараах нийгмийн үндсэн шалгуур үзүүлэлт аль нь вэ? А/ Төр үүссэн Б/ Мөнгөн гүйлгээ бий болсон В/ Мэдээллийн өндөр технологи ашиглалт Г/ Их сургуулиуд тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ 19/ Монголд ........ нийгэм оршин хөгжиж байна Аль нь вэ? А/ Уламжлалт Б/ Орчин үеийн аж үйлдвэржсэн В/ нүүдэлчдийн иргэншлийн Г/ Уламжлалт буюу нүүдэлчдийн орчин үеийн буюу суурьшмал 20/ Буруу хамаарлыг ол А/ эдийн засаг--- хэрэгцээ нөөц Б/ улс төр---- хязгаарлагдмал нөөц В/ Давхраажил ----тэгш бус байдал Г/ Соёл---- үнэт зүйл үнэлэмж 21/ Нийгмийн институтыг үндсэн ба үндсэн бус гэж ангилдаг Үндсэн бус институтыг юу гэдэг вэ? А/ нийгмийн систем В/ Нийгмийн практик Г/ нийгмийн үүрэг Д/ нийгмийн институц 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 Зөв хариу А Б А Б В Б Б А Г В Б Г Г Б А В А В Г Б В 2-р бүлэг:“Соёл” 1. Соёл хэмээх ухагдахуун анхандаа ямар утгыг илэрхийлж байсан бэ? /1 оноо/ A.Сургалтын үйл явц B.Үйлдвэрлэлийн технологи боловсруулан гаргах C.Хөрс боловсруулах, газар тариалан эрхлэх D.Оюун ухааны үйл ажиллагаа E.Аль нь ч биш 2. Соёлын үндсэн субъект аль нь вэ? /1 оноо/ A.Бие хүн B.Гэр бүл C.Нийгэм D.Угсаатны бүлэг E.Аж ахуйн нэгж 3. Аль нь оюуны хэрэгцээг хангадаг вэ? /1 оноо/ A.Иргэншил B.Хотжилт C.Соёл D.Төр E.Аль нь ч биш 4. Соёл, урлаг хэмээх ойлголтуудын харьцааг зөв тодорхойл. /1 оноо/ A.Урлаг нь соёлоос өргөн ойлголт B.Соёл нь урлагаас өргөн ойлголт, урлагийг өөртөө багтаадаг C.Энэ хоёр ойлголт эн тэнцүү адил ойлголт D.Эдгээр байгууллагуудад огтлолцох цэг байхгүй E.Зөв хариу алга 5. Урлаг, соёл гэдэг хоёр ойлголт заримдаа адил утгаар хэрэглэгддэг нь аль нөхцөлд вэ? /1 оноо/ A.Урлагийн онолд B.Философид C.Ердийн ярианд D.Шинжлэх ухаанд E.Аль нь ч биш 6. Хүүхэд хүн болох тасратгүй үйл явцыг шинжлэх ухааны хэлээр ..................гэдэг ба энэ нь соёлыг хүн эзэмшиж байгаа үйл явц юм. /1 оноо/ A.Соёл B.Нийгэмшил C.Сургалт D.Дасан зохицох E.Хувьсаж өөрчлөгдөх 7. Утга нь болзмол шинжтэй дуу, авиа болон тэмдгүүдийн оролцоотойгоор хэрэгждэг харилцааны тогтолцоог ............гэнэ. /1 оноо/ А. Бэлгэ тэмдэг B. Хэл C. Итгэл үнэмшил D. Нийгэмшилт E. Үнэлэмж 8. Соёлыг бүрдүүлэгч элементүүдийг тоочихдоо түүнд тохирохгүй өгөгдөл байгааг олно уу. /1 оноо/ А. Бэлгэ тэмдэг B. Хэл C. Итгэл үнэмшил D. Нийгэмшилт E. Үнэлэмж 9. Леонардо Да Винчи, Өндөр гэгээн Занабазар, Чайковский нарын уран бүтээлийг ямар соёлд хамааруулан үзэж болох вэ? /1 оноо/ A.Элитийн соёл B.Зонхилогч соёл C.Бүлгийн соёл D.Дагуул соёл E.Явцуу соёл 10. Зонхилж буй соёлтой зөрчилдөж, ноёлогч үнэлэмжүүдтэй сөргөлдөж байдаг дэд соёлын нэгэн зүйл аль нь вэ? /1 оноо/ A.Шашны соёл B.Мэргэжлийн дэд соёл C.Сөрөг соёл D.Үндэсний соёл E.Зөрчилт соёл 11. . Ямар соёлыг үндэсний, шашны, мэргэжлийн гэж ангилдаг вэ? /2 оноо/ А. Зонхилогч соёл B. Сөрөг соёл C. Дэд соёл D. Аль нь ч биш E. Ардын соёл 12. Үг, үйл хөдлөл, эд юмс болон барааны тэмдэг, төрийн тамга зэрэг нь соёлын аль элементийг илэрхийлж байна вэ? /2 оноо/ А. Хэл B. Мэдлэг C. Итгэл үнэмшил D. Бэлгэ тэмдэг E. Шашин шүтлэг 13. Хэм хэмжээг даган сахиулахын тулд үзүүлж байгаа нийгмийн шийтгэл болон урамшуулал аль өгөгдөлд тохирч байна вэ? /2 оноо/ А. Хориглох санкци B. Санкци C. Дэмжих санкци D. Хэм хэмжээ E. Үнэт зүйлс 14. Албан бус хэм хэмжээнд хамрагдахгүй өгөгдлийг олно уу. /1 оноо/ А. Дадал зуршил B. Зан үйл C. Зан заншил D. Уламжлал E. Дүрэм журам 15. Монголчуудын дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн морин хуур, тэрчлэн хөөмий, уртын дуу, биелгээ зэрэг нь ямар соёлын хэлбэрт хамаарах вэ? /1 оноо/ A.Ардын соёл B.Элитийн соёл C.Нийтийн соёл D.Дагуул соёл E.Сөрөг соёл 16. Тодорхой бүлгийн зонхилогч соёлоос ялгарах соёлыг ..........гэнэ. /1 оноо/ А. Сонгодог соёл В. ардын соёл С. Хаалттай соёл D. дэд соёл Е. Зонхилох соёл 17. Нийгмийн гишүүдэд нийтлэг байдлаар илрэх соёлыг ....... гэнэ. /1 оноо/ А. Сонгодог соёл В. ардын соёл С. Хаалттай соёл D. дэд соёл Е. Зонхилох соёл 18. Харгалзааг зөв тогтооно уу? / 2 оноо/ 1. Ардын соёл а. Пикассогийн “Герника” уран зураг 2. Нийтийн соёл b. Үндэсний хөгжим / Ятга, морин хуур, ёочин, шанз/ 3. Элитийн соёл с. Рок поп урсгал А. 1c2a3b B. 1b2c3a C. 1a2b3c D. 1c2b3a E. 1a2c3a 19. Албан хэм хэмжээг олно уу? /1 оноо/ A.Манай ард түмэн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ахмадаа хүндэтгэн золгодог. B. Булгийн усыг цагаатай шанагаар уудлахыг цээрлэнэ. C. Боловсролын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан батлав. D.Ламаас асуугаад манай дүүгийн үсийг ирэх сарын шинийн нэгэнд авахаар болов E.АВ хариулт зөв байна 20. Зөв холбоно уу? /3 оноо/ 1. Говь-Алтай аймгийн Баян-Уул a. Эрх зүйн хэм хэмжээ сумын наадамд залуу бөх түрүүлэв. 2. Миний найз Ганболд нэг b. Зан заншлын хэм хэмжээ сая төгрөг олоод цагдаагийн байгууллагад аваачиж өгөв. 3. Бид боловсролын тухай хуулинд c. Ёс суртахууны хэм хэмжээ заасны дагуу ЕБС-д үнэ төлбөргүй суралцдаг. A. 1a 2b 3c B. 1с 2b 3a C.1c 2a 3b D.1b 2c 3a E. 1a2c3b 21. Ямар нэг бодит юм уу хуурмаг үзэл санаанд бат үнэмших, сэтгэл зүрхээрээ үнэнч байх явдал бөгөөд юу үнэн бөгөөд яг ноттой болох тухай санаа юм. /2 оноо/ А. Хэл B. Хэм хэмжээ C. Итгэл үнэмшил D. Бэлгэ тэмдэг E. Шашин 22. 17. Орчин үеийн нөхцөлд аль хэм хэмжээг зөрчсөнөөр илүү түгээмэл шийтгэлд өртөх вэ? /1 оноо/ A.Тэнгэр бурхныг дээдлэх B.Эх эцгээ дээдлэх C.Хуулийг дээдлэх D.Үр хүүхдээ дээдлэх E.Багшаа хүндлэх 23. Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу? /2 оноо/ 1.Үнэт зүйлс, итггэл, үнэмшил, билэг тэмдэг, хэм хэмжээ, зан заншил a. Материаллаг соёл 2. Уран зураг, үсний стил, сандал ширээ, компьютер b. Материаллаг бус соёл 3. Толгойгоо сэгсрэх нь бидний хувьд үгүйсгэсэн, дохих нь зөвшөөрснийг илтгэнэ c. Бэлэг тэмдэг шинж юм. A.1b2a3c B. 1a2b3c C.1b2c3a D.1c2a3b E.1a2c3b 24. Билэг тэмдэг, хэм хэмжээ, итгэл үнэмшил, хэл, үнэт зүйлс зэрэг нь соёлын……….юм. /1 оноо/ A.албан бус хэм хэмжээ B.ухагдахуун C.элементүүд D.албан хэм хэмжээ E.дээрх хариулт бүгд зөв 25. Эрх зүйн хэм хэмжээ, ёс суртахууны хэм хэмжээ, зан заншлын хэм хэмжээ зэрэг нь…….. юм. /1 оноо/ A.Соёлын нийлмэл элемент B.Соёлын хэм хэмжээний хэлбэр C.Соёлын албан бус хэм хэмжээ D.Соёлын албан хэм хэмжээ E.А ба В хариулт 26. “Урлаг бол урлагийн төлөө байх ёстой” гэсэн нь аль соёлын уриа вэ? /1 оноо/ A.Ардын соёл B.Элитийн соёл C.Нийтийн соёл D.Дагуул соёл E.Сөрөг соёл 27. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэл, телевиз, дуу бичлэгийг ямар соёлд хамааруулан үзэх вэ? /1 оноо/ A.Ардын соёл B.Элитийн соёл C.Нийтийн соёл D.Уран сайхны E.Үндэсний 28. Дээд байгууллагаас албан ажилтнаа шагнаж, тушаал дэвшүүлж байвал юу гэж үзэж болох вэ? /1 оноо/ A.Нийгмийн хэм хэмжээ B.Хориглох санкц C.Дэмжих санкц D.Зан үйлийн стандарт E.Сөрөг санкц 29. Цэгийн оронд тохирохыг сонго. Соёлын ................нь соёлыг хөдөлгөөнгүй, тогтвортой байгаа мэтээр сэтгэж, соёлын бүтэц, бүрэлдэх үндсэн хэсгүүд, түүний түвшин ба хэлбэрүүдийг судалдаг. /2 оноо/ A.статик B.динамик C.диффузи D.аккультураци E.Аль нь ч биш 30. Цэгийн оронд тохирохыг сонго. Соёлын ................нь соёлыг байнгын хувирал өөрчлөлтөд оршино гэж үзээд энэ өөрчлөлт ямар арга замаар хэрэгжиж байгааг судалдаг. /2 оноо/ A.статик B.динамик C.диффузи D.аккультураци E.Аль нь ч биш 31. Шашин шүтлэгийн танин мэдэхүйн гол үндэс нь юу байдаг вэ? /1 оноо/ А.Итгэл бишрэл В.Таамаглал дүгнэлт С.сэтгэж танин мэдэх D. В ба С хувилбар Е.онол практик 32. Аль бодомж нь зөв бэ? /1 оноо/ A.Хэм хэмжээ нь улс орон бүрт адил байна B.Хэм хэмжээ нь улс орон бүрт өөр өөр байна C.Хэм хэмжээ нь улс орон бүрт тогтмол байна D.Хэм хэмжээ нь улс орон бүрт давтагдаж байна E.Зөв бодомж алга 33. Шүүмжлэгчид, музей тайлбарлагчид, театрынхан, утга зохиол судлаачид, хөгжмийн зохиолчид, элитийн соёлд багтах уу? /1 оноо/ A.Багтана B.Багтахгүй C.Монгол улсын хувьд хуулиараа энэ соёлд багтах боломжгүй D.Улс орон бүрт янз бүрээр үздэг E.Аль нь ч биш 34. Мэндчилгээ, зочлох ёс, харилцааны хэв маяг, орон байр, хоол бэлтгэх, ажилдаа хандах хандлага зэрэг нь………. ….. /1оноо/ A.Соёлын түгээмэл шинжийг илэрхийлнэ. B.Соёлын олон талт байдлыг илэрхийлнэ. C.Соёлын зөрчилт шинжийг илэрхийлнэ. D.Соёлын ялгаварт шинж E.Аль нь ч биш 35. Материаллаг соёлын зарим хэлбэрийг тоочихдоо буруу зүйл хамааруулсан бол аль нь вэ? /1оноо/ A.Уран барилга B.Ном C.Заншил D.Хувцас E.Телевизор 36. Оюуны соёлын зарим хэлбэрийг тоочихдоо буруу зүйл хамааруулсан бол аль нь вэ? /1оноо/ A.Хэм хэмжээ B.Талархал C.Хууль дүрэм D.Хөнгөн хөгжмийн зэмсэг E.Мэдлэг туршлага 37. Уран сайхны үнэ цэнэ багатай боловч хамгийн олон үзэгчтэй соёл, соёлын ямар төрөлд багтах вэ? /1 оноо/ A.Ардын соёл B.Элитийн соёл C.Нийтийн соёл D.Дагуул соёл E.Сөрөг соёл 38. Сөрөг соёлын жишээг сонгоно уу? /1 оноо/ A.Гаднаас орж ирсэн шашны урсгал B.Гэмт этгээдүүдийн бүлэглэл C.Цагаан сар болон шинэ жил D.Дээрх бүгд E.Аль нь ч биш 39. Соёл ямар шинжтэй вэ? /2 оноо/ A.Зөвхөн тогтонги (статик) B.Зөвхөн өөрчлөгдөмтгий (динамик) C.Тогтонги ба өөрчлөгдөмтгий аль аль шинжтэй D.Энэ гурван шинж яригдах шаардлагагүй E.Соёл онцлог шинжгүй 40. Соёлын хөгжил, бууралт алинд нь хамаардаг вэ? /2 оноо/ A.Соёлын тогтонгид B.Соёлын өөрчлөлтөнд C.Тогтонги ба өөрчлөгдөмтгий аль алинд нь D.Энэ гурван хариулт бүгд худлаа E.Аль аль нь байж болно Асуулт 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 Оноо 1 1 1 1 1 1 1 1 1 1 2 2 2 1 1 1 1 2 1 3 2 1 2 1 1 Хариулт C A C B C B B D A C C D B E A D E B C D C C A C B Асуулт 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 Оноо 1 1 1 2 2 1 1 1 1 1 1 1 1 2 2 Хариулт B C C A B A B A A C D C B C B 3-р бүлэг:Mонгол ба олон улсын хамтын нийгэмлэг 1.Олон улсын харилцааны хүмүүнлэгийн салбарт хамаарагдахгүй чиглэлийг дурьдсан бол аль нь вэ? A.Эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах B.Химийн болон бактерологийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх C.Ядуурал, гуйланчлал, өлсгөлөнг арилгах D.Хүний эрхийг хамгаалах E.Бүгд хамаарагдана 2.Монгол улсын гадаад харилцааны олон тулгуурт зарчим гэдэг нь: A.Идэвхитэй гадаад бодлого явуулах B.Тэнцвэртэй гадаад бодлого явуулах C.Үндэсний эрх ашигт нийцсэн бодлого явуулах D.Тооны олон, хэлбэрийн олон харилцаа явуулах E.Тооны олон, хэлбэрийн цөөн харилцаа явуулах 3.Ямар улсын санаачлагаар Монголд хандивлагч улсуудын зөвлөгөөн анх зохион байгуулагдсан вэ? A.Герман B.Япон C.БНСУ D.АНУ E.Монгол 4.НҮБ-ын төрөлжсөн байгууллагад орохгүй байгууллагыг олно уу? A.Олон улсын валютын сан B.Дэлхийн эрүүл мэндийн байгууллага C.Дэлхийн оюуны өмчийн байгууллага D.Олон улсын шүүх E.Дэлхийн цаг уурын байгууллага 5.Эвсэлд үл нэгдэх зарчмыг мөрдөх нь ямар ач холбогдолтой вэ? A.Даяаршлийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх B.Улс орондоо гадны цэрэг оруулахгүй байх C.Үүрэг хариуцлага хүлээхгүй байх D.Бусдаас ялгарахгүй байх E.Дайны аюулаас сэргийлэх 6.Яагаад 1955 онд Варшавын гэрээний орнуудын байгууллага хэмээх эвсэл байгуулагдсан вэ? A.Социолист орнуудын гадаад бодлогыг төвлөрүүлэх үүднээс B. Дэлхий дээр олон туйлт харилцаа тогтоохын тулд C.НАТО-ийн эсрэг сөрөн зогсохын тулд D.НАТО-тай хамтран ажиллахын тулд E.Дэлхийд энх тайван тогтоохын тулд 7. Олон улсын тавцан дээр өөрийн үндэсний ашиг сонирхлыг удирдлага болгон үйл ажиллагаа явуулдаг гол субъект аль нь вэ? A.Олон улсын байгууллага B. Сонирхлын бүлэг С. Ард түмэн D. Төр Е. Элчин сайд 8. Олон улсын байгууллага байгуулагдах үндсэн нөхцөл нь юу вэ? A.Хөгжлийн түвшин ойролцоо B.Нутаг дэвсгэрийн ойр байдал C.Нийгмийн байгуулал ижил D.Сонирхол ижил E.Аль нэг улс нь илүү хөгжингүй 9. НҮБ -ын аюулгүйн зөвлөлд 15 гишүүн байдгаас 5 нь байнгын гишүүн орон байдаг. Зөв өгөгдлийг ол. A. Япон, Итали, Франц, Англи, Орос В. Турк, Итали, Франц, Англи, Орос С. Солонгос, Монгол, Орос, Канад, Австри D. Голланд, Швейцарь, Энэтхэг, Бельги, Канад Е. Их Британи, Америк, Орос, Франц, Хятад 10. Хувь хүн дараах асуудлаар Олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргаж болдог уу? А. Хүний эрхийн асуудлаар болно В. Загас агнах асуудлаар болно С. Ашиг малтмалын асуудлаар болно D. Болохгүй Е. А.В.С зөв 11. Монгол улсын гадаад бодлогын гол тулгуур үндсийг тодорхойлж баталгаажуулдаг байгууллага нь аль нь вэ? А. Монгол Улсын ерөнхийлөгч В. Монгол Улсын Их хурал С. Монгол Улсын Гадаад харилцааны яам D. Монгол Улсын Засгийн газар Е. Бүгд зөв 12. Ази, номхон далайн бүс нутгийг бүхэлд нь хамаарсан өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг бүсийн чуулга аль нь вэ? А. АСЕАН В. ШХАБ С. АПЕК D. АРФ Е. АСЕМ 13. НҮБ хэдийд байгуулагдсан вэ? А. 1945 В. 1952 С. 1942 D. 1946 Е. 1943 14. Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу? 1.Нэг туйлт систем А.Нөгөө хоёр талтай аль алинтай нь сайн харилцаатай байх зөрчил үүсэхээс болгоомжлоно 2.Хоёр туйлт систем В.Цөм их гүрэн нь үндсэн дүрэм зарчмыг тогтоон хэрэгжүүлж цэрэг эдийн засгийн хувьд ноёрхоно 3.Гурван туйлт систем С.Ноёрхогч шинжтэй болж байгаа аливаа улс эвслийг эсэргүүцэх 4.Олон туйлт систем D.Нөгөө эвсэлтэй тэмцэлдэх боломжтой бол устгахыг оролдоно A.1c2b3a4d B. 1b2d3a4c C. 1a2c3d4b D. 1c2b3d4a E. 1d2a3c4b 15. НҮБ-д гишүүн орнууддаа заавал биелүүлэх шийдвэр гаргах эрхтэй ганцхан байгууллага байдаг. Аль нь вэ? А. Ерөнхий Ассамблей В. Олон улсын шүүх С. Аюулгүйн зөвлөл D. Эдийн засаг, ниигмийн зөвлөл Е. Нарийн бичгийн дарга нарын газар 16. НҮБ-ын Нарийн бичгийн даргаар өнөөдөр аль улсын хэн гэдэг хүн ажиллаж байна вэ? А. ӨАБНУ-ын иргэн Кофи Аннан В. БНСУ-ын иргэн Пан Ги Мун С. АНУ-ын иргэн Кондализа Райс D. Оросын холбооны иргэн И.М.Миронов Е. БНАСУ-ын иргэн Ким Чен Ир 17. Аль нь НҮБ-ын зорилго вэ? А. Олон улсын аюулгүй байдал, Энх тайвныг бататган бэхжүүлэх В. Улсуудын харилцаа хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах С. Хүний эрх, эрх чөлөөг дэмжин тэтгэх D. Хүмүүсийн тэгш эрх болон тусгаар тогтнолыг хүндэтгэх Е. Дээрх бүгд 18. НҮБ-ын гол байгууллагад орохгүй байгууллагыг олно уу? А. . Аюулгүйн зөвлөл В. Олон улсын вальютын сан С. Асрамжийн зөвлөл D. Олон улсын шүүх Е. Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газар 19. Хүн төрөлхтөний түүхэнд олон улсын харилцаа анх хэдийд үүссэн вэ? А. Төр анх үүссэн тэр үеэс В. Дундад зууны үеэс С. 17-18-р зуунаас D. 19-р зуунаас 20. Олон улсын харилцааг эдийн засгийн, улс төрийн, соёлын гэж хуваадгийг онолын нэрээр юу гэдэг вэ? А. Олон улсын харилцааны хэлбэрүүд В. Олон улсын харилцааны салбарууд С. Энэ 2-оос өөр D. Хоёулаа ижил утгаар хэрэглэгддэг 21. НҮБ-ын буюу дэлхийн албан ёсны 5 хэлэнд ордоггүй өгөгдлийг олно уу? А. Англи В. Орос С. Герман D. Франц Е. Хятад, Испани 22. Дэлхийн банкны зорилго юу вэ? А. Бүх хүмүүсийн амьдралд таатай нөхцлийг бүрдүүлэх В. Дэлхийн хөгжиж буй орнуудад ядуурлыг бууруулах С. Өрхийн орлогыг тогтворжуулах D. Олон улсын худалдааны тэнцвэртэй өсөлтийг хангах Е. Байгаль орчныг хамгаалах хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх 23. Монгол улс НҮБ-д хэзээ гишүүнээр элссэн вэ? А. 1961.10.25 В. 1961.10.27 С. 1962.10.25 D. 1962.10.27 E. 1960.10.10 24. НҮБ ямар байгууллага вэ? А. Дэлхийн засгийн газар В. Тусгаар тогтносон гишүүн улсуудыг нэгтгэсэн байгууллага С. Энхийг сахиулах олон улсын цэргийн байгууллага D. Эдгээрээс өөр төрлийн байгууллага 25. Олон улсын харилцааны хэлбэрүүдийн аль нэгэнд нь багтаж орох илүүц өгөгдлийг олно уу? А. Олон улсын улс төрийн харилцаа В. Олон улсын худалдааны харилцаа С. Олон улсын эдийн засгийн харилцаа D. Олон улсын соёлын харилцаа Е. Эдгээрээс өөр Түлхүүр: 1B,2D,3B,4D,5A,6A,7D,8D,9E,10D,11B,12A,13A,14B,15C,16B,17E,18B,19A,20A,21C, 22A,23B,24B,25B 4-р бүлэг:Тэгш биш байдал ба давхраажилт 1.Аль нь зөв тодорхойлолт вэ? А.Нийгэмшилт бол хүмүүсийн амьдралын хамтач шинж мөн В.Нийгэмшилт бол тухайн хүн өөртөө бусад хүнд янз бүрийн үйлээр нөлөөлсөнд тодорхой байдлаар дасахуй мөн С.Нийгэмшилт бол хүн өөрийгөө нийгмийн эрх ашигт захируулахуй мөн Д.Энэ гурвын аль нь ч зөв тодорхойлолт биш 2.орчин үеийн гэр бүлийн үндсэн үүргүүдийг тоочихдоо тэдгээрт хамааруулах шаардлагагүй зүйл дурьдсан бол аль нь вэ? А.аль нэг намын улс төрийн үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг байх В.Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлгийн харилцааг тохируулах С.Өөрийгөө санхүү аж ахуйн хувьд тогтоон бэхжүүлэх Д.Хүүхэд төрүүлэн өсгөж хүмүүжүүлэх 3.Аль нь нийгмийн үзэгдэлд хамаарах вэ? А.нарны хиртэлт В.Газар хөдлөлт С.Ядуурал Д.Дээрх бүгд 4.Нийгмийн давхраажилтын онолын гол төлөөлөгч А.А.Смит В.К.Маркс С.П.Сорокин Д.З.Фрейд 5.Нэг эхнэр олон нөхөртэй байх нь гэрлэлтийн аль хэв маяг вэ? А.Моногами В.Полигами С.Полиандри Д.Полигани 6.Нийгмийн давхраажил хэмээх ойлголт аль нь вэ? А.Нийгэмд хүмүүс эд хөрөнгө, эрх мэдэл, боловсрол зэрэг ялгаатай байдлаараа өөр өөр байр суурь эзэлж амьдрах явдал В.Хязгаарлагдмал нөөцөөс хүртэх тэгш биш боломжоос шалтгаалан хүмүүс эд баялаг, орлого, эрх мэдэл, нэр хүнд, мэргэжил боловсролоороо тодорхой анги, бүлгүүдэд ялгарч нэг нь нөгөөгийнхөө дээр юм уу дор байрлах байдал. С.Нийгэм анги бүлгүүдэд жам ёсоороо хуваагдах үйл явц Д.Дээрх бүгд 7.Нийгмийн гишүүд хэрэгцээ, сонирхол, үйл ажиллагааны чиглэл, үнэт зүйлийнхээ баримжаагаар тодорхой хэсэг бүлэгт жам ёсоор хуваагдах тухай ойлголт аль нь вэ? А.Нийгмийн бүлэг давхрааны харилцаа В.Нийгмийн бүлгүүд С.Нийгмийн ялгарал Д.Дээрх бүгд зөв 8.Хүний хөгжлийн гол үндэс болсон сонголт болон тухайн хүнд олгох боломжуудын хомсдол, дутагдал гэсэн тодорхойлолтод аль нь тохирох вэ? А.Ажилгүйдэл В.Хомсдол С.Ядуурал Д.Иргэдийн оролцоо 9.Нийгмийн давхраажлын үндсэн хэмжигдэхүүнүүд ба эдгээр тус бүрд холбогдох баримтыг зөв тохируул. А.Орлого 1.Хууль зүйн бакалавр мэргэжилтэй хүн докторын зэргийг 3 жилд суралцаж хамгаална. В.Боловсрол 2.УИХ-ын гишүүн хууль санаачлав С.Эрх мэдэл 3.Компанийн эзний сарын цалин 500000 төг Д.Нэр хүнд 4.Үндэсний бөхийн арслан хүн аварга цолтой хүний доод талд суудаг 10.Нийгмийн анги бүлгүүд өмч хөрөнгө эрх мэдэл, нэр хүндээрээ нэг нь нөгөөгийнхөө дээр юмуу доор байрлах байдлыг юу гэдэг вэ? А.Нийгмийн тэгш байдал В.Нийгмийн тэгш биш байдал С.Нийгмийн ялгарал Д.Нийгмийн давхраажилт Е.Давхраажлын хэмжигдэхүүн 11.Германы эрдэмтэн Макс Веберийн хамаарагдахгүй давхраажилтын хэмжигдэхүүн аль нь вэ? А.Эд баялаг В.Эрх мэдэл С.Нэр хүнд Д.Боловсрол Е.Авъяас 12.Дулмаа байгууллагын “Бичээчээс” хөдөлмөрийн гараагаа эхлээд цехийн дарга, үйлдвэрийн инженер, улмаар компанийн захирал болжээ. Ямар шилжих хөдөлгөөн бэ? А.Үе хоорондын хөдөлгөөн В.Үеийн доторх хөдөлгөөн С.Газарзүйн шилжилт Д.Босоо чигтэй хөдөлгөөн Е.Хэвтээ чигтэй хөдөлгөөн 13.Нийгмийн давхраажилтын шатаар хүмүүс дээшээ, доошоо юмуу хэвтээ чиглэлээр шилжих хөдөлгөөнийг А.Босоо чиглэлд шилжих хөдөлгөөн В.Хэвтэй чиглэлд шилжих хөдөлгөөн С.Нийгмийн шилжих хөдөлгөөн Д.Үе хоорондын шилжилт 14.Нийгмийн эмзэг бүлгийг тооцохдоо илүү зүйл дурдсан бол аль нь вэ? А.Өндөр настан В.Тахир дутуу хүмүүс С.Өрх толгойлсон эх Д.Ганц бие ахмад хүн Е.Бүтэн өнчин хүүхэд 15.Хувь хүн гэр бүл, хоол хүнс, сууцтай байхад хүрэлцэх доод орлого гэж албан ёсоор тогтоосон мөнгөний хэмжээг А.Үнэмлэхүй ядуурал В.Харьцангуй ядуурал С.Ядуурлын босго Д.Ядуурлын коэфицент Е.Аль нь ч биш 16.Баатар 60 настай улсад 30 жил ажилласан, зохих журмын дагуу шимтгэл төлж байсан. Нийгмийн даатгалын аль төрөлд хамаарах вэ? А.Тэтгэвэр В.Тэтгэмж С.Халамжийн тэтгэвэр Д.Халамжийн тэтгэмж Е.Асрамжийн үйлчилгээ 17.Нийгмийн даатгалын төрлүүдийг тоочихдоо илүү зүйл дурдсан бол аль нь вэ? А.Тэтгэвэрийн В.Тэтгэмжийн С.Эрүүл мэндийн Д.Үйлдвэрлэлийн осол, мэргэжилээс шалтгаалах өвчний Е.5хоног өвчилсний актны мөнгө авсан 18.Сүрэн Батсүмбэр дэх улсын асрамжийн газар асруулдаг, түүнд үр хүүхэд, ах дүү, төрөл садан байхгүй. Нийгмийн хамгааллын аль төрөлд хамаарах вэ? А.Нийгмийн халамжийн үйлчилгээ В.Нийгмийн асрамжийн үйлчилгээ С.Нийгмийн даатгалын үйлчилгээ Д. А ба В хоёрт хоёуланд нь Е.Алинд нь ч хамаарахгүй 19.Иргэн Сүхээ 45 насандаа таалал төгссөн. Тэрээр тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 37 сар төлсөн түүний өмнөөс төрөл садан нь ямар тэтгэмж авах эрхтэй вэ? А.Жирэмсэний болон амаржсаны В.Оршуулгын С.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны Д.Тэжээгчээ алдсаны Е.Тахир дутуугийн тэтгэвэр № 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 Зөв хариу В А С С С В С С А3 В1 С2 Д4 Д Е Д С А С А Е Д В
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 6484 удаа

Сэтгэгдлүүд

2013-06-02 -

Бичсэн: durka
xaraal idsen ynhan be
. Шууд холбоос

2013-06-02 -

Бичсэн: durka
oo nice gichii gej
. Шууд холбоос

2012-10-13 - ххэ

Бичсэн: Зочин
БАЯРЛАВ
. Шууд холбоос

2012-05-29 -

Бичсэн: Зочин
bayrallaaaaa ghdee iim hund ym irwel yanaaaaaaaaaaaaa
. Шууд холбоос

2012-05-29 -

Бичсэн: Зочин
2012 oni dewshih shglgalt bhgui muu
. Шууд холбоос

2012-03-09 - oop joohn hundruuleed ogooj

Бичсэн: goe goe (зочин)
yunii omno bidend tus bolon tawisand bayrallaaa ghdee busad sedwyyd ni alga uls top ntr gl 11 testees tawij bloh uu bas joohn tsegtstei bjeeree ok nud ereeljiljiinee
гоё шүү гоё шүү алга ташилт
. Шууд холбоос

2011-11-12 -

Бичсэн: Зочин
ярзайтал инээх
. Шууд холбоос

2011-09-28 - Niigem

Бичсэн: Rose (зочин)
Yunii umnu ene testuudiig tavisan bayrlalaa. Bi bvgedng ni l hiij chad yum bn arai hund test tavij uguuch yka 2011.09.28 ярзайтал инээх алга ташилт алга ташилт
. Шууд холбоос

2011-06-16 -

Бичсэн: Зочин
гоё шүү гоё шүү гоё шүү алга ташилт алга ташилт
. Шууд холбоос

2011-05-28 - kkkk

Бичсэн: Зочин
yag ireh u
. Шууд холбоос

2011-05-28 - nigem

Бичсэн: Зочин
ingj irku bl hudlaa huurad hahahhaa rolling on the floor
. Шууд холбоос

2011-05-27 -

Бичсэн: yanaaaaaaaaaa
гоё шүү
. Шууд холбоос

2011-05-27 -

Бичсэн: Зочин
Aa ... Yaj medeh hiisen ym. Ene asuultuud tegeed orj irq bol yaanaaaaaa.
. Шууд холбоос

2011-05-27 -

Бичсэн: Зочин
Aa ... Taj medeh hiisen ym. Ene asuultuud tegeed orj irq bol yaanaaaaaa.
гайхах
. Шууд холбоос

2011-05-27 -

Бичсэн: ???????????????????? (зочин)
эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх санаа зовох санаа зовох санаа зовох санаа зовох санаа зовох санаа зовох санаа зовох санаа зовох санаа зовох санаа зовох санаа зовох санаа зовох санаа зовох санаа зовох
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

ТОЛГОДЫНХ НЬ ТООЛОНД ХОНООД ЯВАХАД ХОТ ҮЗЬЕ ГЭЖ БОДОГДОХГҮЙ ӨТӨЛЖ БОЛОХ
ТООРОЙН ШАРГАЛ ГОВЬ МИНИЙ ЭЛСЭН ӨӨЖИН...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 38629 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 5 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн